Шууд Chart

АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг нүдний торлог, шилэнцрийн мэс заслын тусламж үйлчилгээг нэвтрүүллээ

2026-05-19 14:14:38

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Монгол-Японы эмнэлэг нь их сургуулийн эмнэлгийн төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээг өргөжүүлэх, оношилгоо, эмчилгээний дэвшилтэт технологийг нутагшуулах стратеги зорилтын хүрээнд нүдний торлог, шилэнцрийн мэс заслын тусламж үйлчилгээг амжилттай нэвтрүүллээ.
 
Ингэснээр торлогийн хуурал, шилэнцрийн цус харвалт, чихрийн шижингийн шалтгаант ретинопати, шар толбоны цоорол зэрэг хараа алдалт, сохролд хүргэж болзошгүй торлог, шилэнцрийн эмгэгүүдийн үед мэргэшсэн, нотолгоонд суурилсан мэс заслын тусламж үйлчилгээг их сургуулийн эмнэлэгт үзүүлэх боломж бүрдэж байна.
 
Энэхүү шинэ тусламж үйлчилгээ нь нүдний нарийн мэргэжлийн оношилгоо, эмчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхээс гадна иргэд эх орондоо чанартай, аюулгүй, олон улсын жишигт нийцсэн тусламж үйлчилгээ авах боломжийг өргөжүүлж буйгаараа онцлог юм.
 
АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг нь цаашид их сургуулийн эмнэлгийн үүрэг, хариуцлагын хүрээнд дэвшилтэт технологи, төрөлжсөн мэргэшлийн тусламж үйлчилгээг үе шаттайгаар нэвтрүүлж, иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлд тасралтгүй ажиллана гэж Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулиас мэдээллээ.  
 

АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг нүдний торлог, шилэнцрийн мэс заслын тусламж үйлчилгээг нэвтрүүллээ  
Үзсэн: 74 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй