Шууд Chart

Төв цэнгэлдэх хүрээлэнд 7000 мод тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүллээ

2026-05-20 12:42:28

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба-наас Үндэсний мод тарих өдрийн хүрээнд нийслэлийн хэмжээнд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хотын өнгө үзэмжийг сайжруулах, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилтын хүрээнд төлөвлөгөөт ажлуудыг үе шаттай хэрэгжүүлж байна.

Тухайлбал, Төв цэнгэлдэх хүрээлэн болон орчмын бүсэд нийт 7000 ширхэг мод, сөөг тарьж, хотын цэцэрлэгт хүрээлэнгийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлыг зохион байгууллаа.

Энэ хүрээнд далан хальс, долоогоно, голт бор, шар хайлаас, монос зэрэг Улаанбаатар хотын хөрс, цаг уурын нөхцөлд дасан зохицох чадвартай мод, сөөгийг сонгон тариалсан бөгөөд цаашид арчилгаа, усалгаа, хамгаалалтын ажлыг тогтмол хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх энэхүү ажил нь хотын экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, агаарыг цэвэршүүлэх, тоосжилт бууруулах, иргэдийн амарч зугаалах таатай орчныг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Мөн нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлж буй тохижилт, бүтээн байгуулалтын ажлын хүрээнд цэцэрлэгт хүрээлэн, нийтийн эзэмшлийн талбай, авто замын дагуух ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлыг үе шаттай үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр ажиллаж байна.


Төв цэнгэлдэх хүрээлэнд 7000 мод тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүллээ  
Үзсэн: 140 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй