"Сэлбэ дэд төвийг орон сууцжуулах" төслийн бүтээн байгуулалтын ажлыг иргэд, олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор нийтийн тээврийн автобус явж эхэллээ.
"Сэлбэ сити тур" төсөл эхэлсэнтэй холбоотой Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах төслийн талбай руу иргэдийг тээвэрлэн төслийн явц, үйл ажиллагааг зургаан сарын хугацаанд танилцуулах, мэдээллээр хангах, сурталчлах зорилгоор нийтийн тээврийн нэг автобус иргэдэд үйлчлэх юм.
Тус чиглэл нь Сэ:1 "Сүхбаатарын талбайн төв зогсоол-Дэд төв" гэсэн маршрутаар өдөр бүр 11.00, 14.00 цагт явж эхэллээ.
Иргэд та бүхэн урьдчилан бүртгүүлэх шаардлагагүй бөгөөд товлосон цагт зогсоолдоо ирээд Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалттай танилцах аялалд хамрагдах боломжтой.

| Сэлбэ хот төсөлтэй танилцах аяллын автобус явж эхэллээ | ||
| Үзсэн: 51 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.