Шууд Chart

Эмч, Сэтгэл зүйч, Эмнэлгийн мэргэжилтнүүдийн чиглүүлэх сургалтыг зохион байгууллаа

2026-05-21 10:58:13

ОБЕГ-ын Захигаа, эрх зүй, нөөцийн газрын Эрүүл мэнд, сэтгэлзүйн хэлтсээс төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын эмч, сэтгэл зүйч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн чиглүүлэх сургалтыг танхим болон цахимаар зохион байгууллаа.
Энэ хүрээнд эрүүл мэнд, сэтгэл зүйн чиглэлийн бодлогын баримт бичгийн хэрэгжилт, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар танилцуулж, цаашид анхаарах зарим асуудлын талаар мэргэжил, аргазүйн зөвлөгөө мэдээллийг өгсөн юм.
Алба хаагчдын эрүүл мэнд, сэтгэлзүйг дэмжих хүрээнд “Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын алба хаагчдын эрүүл мэнд, сэтгэл зүйг дэмжих, хамгаалах төлөвлөгөө”-г баталж, 27 чиглэлээр арга хэмжээг төлөвлөн, хэрэгжүүлж байна.
 
Мөн АШУҮИС-тай хамтран ажиллах гэрээ байгуулж, эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтэнг сургаж, мэргэшүүлэх, дадлагажуулах богино болон урт хугацааны сургалтад хамруулахын зэрэгцээ “Сэтгэлзүйн хөдөлгөөнт бүлэг”-ийг анги, байгууллагуудад ажиллуулж, сэтгэлзүйн боловсрол олгох сургалтыг тогтмолжуулаад байна. гэж Онцгой Байдлын Ерөнхий газраас мэдээллээ.
 

 


Эмч, Сэтгэл зүйч, Эмнэлгийн мэргэжилтнүүдийн чиглүүлэх сургалтыг зохион байгууллаа  
Үзсэн: 64 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй