Жил бүрийн тавдугаар сарын 22-ны өдөр тохиодог Олон улсын биологийн олон янз байдлын өдрийг энэ жил “Орон нутгаас дэлхийд нөлөөлөх нь” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.
Энэ хүрээнд БОУАӨЯ-аас баруун бүсийн таван аймгийг хамруулан “Баруун бүсийн биологийн олон янз байдал” форумыг зохион байгуулж байгаа бөгөөд арга хэмжээ өнөөдөр (2026.05.21) Увс аймагт эхэллээ. Байгаль орчны салбарын бодлого, эрх зүйн шинэчлэл болон биологийн олон янз байдлыг хамгаалах асуудлыг хэлэлцэх тус форум хоёр өдөр үргэлжилнэ.
Форумын хүрээнд Картагены протоколын хэрэгжилтийн тайлан, байгалийн нөөцийн тогтвортой ашиглалт, генетик нөөцийн зохицуулалт, хөрс хамгаалал, цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, нөхөн сэргээлтийн бодлого болон байгаль орчны салбарын хууль, эрх зүйн шинэчлэлийн талаар орон нутгийн байгууллагуудад мэдээлэл хүргэж, санал солилцох юм.
Мөн байгалийн нөөц ашигласны төлбөрийн зохицуулалт, хэрэгжилт, байгаль орчны бодлого, төлөвлөлтийн чиглэлээр орон нутгийн албан хаагчдын мэдлэг, ур чадварыг бэхжүүлэх сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулна.
Энэхүү форум нь биологийн олон янз байдлыг хамгаалах чиглэлээр олон улсын үүрэг амлалтыг хэрэгжүүлэх, төр болон орон нутгийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, салбарын хууль эрх зүйн шинэчлэлийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэхэд ач холбогдолтой юм. гэж Байгаль, Орчин, Уур Амьсгалын Өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.

| “Баруун бүсийн биологийн олон янз байдал” форум эхэллээ | ||
| Үзсэн: 64 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.