Эрүүл мэндийн сайд Э. Батшугар Европын сэргээн босголт хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Жахан Шатсиевтэй уулзаж, эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилт болон цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Эрүүл мэндийн сайд Э. Батшугар Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн төсөл болон Улсын гуравдугаар төв эмнэлгийн дэргэд байгуулах Үндэсний зүрх, судасны төвийн төсөл нь бүсийн болон лавлагаа шатлалын тусламж үйлчилгээг бэхжүүлэх стратегийн ач холбогдолтой хөрөнгө оруулалт юм гэдгийн онцлон талархал илэрхийллээ.
Талууд олон улсын стандартад нийцсэн, орчин үеийн дэвшилтэт технологи бүхий эрүүл мэндийн дэд бүтцийг хөгжүүлж, иргэн төвтэй, чанартай, хүртээмжтэй тусламж үйлчилгээг улс орон даяар тэгш хүргэх зорилтын төлөө хамтран ажиллаж байна.
Цаашид төслүүдийн тогтвортой хэрэгжилт, хүний нөөцийн чадавх, эмнэлгийн удирдлагын шинэчлэлийг бэхжүүлэх чиглэлд хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэхээ уулзалтын үеэр онцоллоо.


| Европын сэргээн босголт хөгжлийн банктай хэрэгжүүлж буй төслүүд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулна | ||
| Үзсэн: 59 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.