Албан хаагчдын сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих, ажлын байрны стрессийг зөв удирдах мэдлэг, ойлголт өгөх, хувь хүний хөгжлийг дэмжих зорилгоор “Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалтыг өнөөдөр (2026.05.22) зохион байгууллаа.
Сургалтыг “Амьдрах стратеги” сургалтын төвийн сургагч багш Д.Цэцэнбилэг удирдан явуулж, стрессийн үед хүний тархины үйл ажиллагаанд гардаг өөрчлөлт, сэтгэл хөдлөлийн нөлөө, ухамсарт тархийг хэрхэн идэвхтэй ажиллуулах талаар сонирхолтой мэдээлэл өгсөн юм.
Хүний амьтнаас ялгардаг гол онцлог нь ухамсарт сэтгэлгээ бөгөөд ухамсарт тархийг хөгжүүлэх нь харилцаа, ажлын бүтээмж, хувь хүний төлөвшилд чухал нөлөөтэйг онцлов. Сургалтад төв, хилийн боомт, орон нутаг дахь газрын 100 гаруй албан хаагч танхимаар болон цахимаар хамрагдлаа. гэж Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Гадаадын иргэн, харьяатын газраас мэдээллээ.
![]()
![]()
| “Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа | ||
| Үзсэн: 71 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.