Шууд Chart

Генералуудын төгөлд мод тарилаа

2026-05-22 15:24:05

Монгол Улсад генерал цол олгож эхэлсний 82 жилийн ойн хүрээнд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын шинээр генерал цол хүртсэн болон генерал цол нэмсэн генералууд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн “Генералуудын төгөл”-д мод тарилаа.

Тус “Генералуудын төгөл”-ийг 2016 онд байгуулсан бөгөөд түүнээс хойш жил бүр мод тарьдаг уламжлал тогтсон юм. 

Ташрамд дурдахад, энэ жил Монгол Улсад генерал цол олгож эхэлсний 82 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээг Онцгой байдлын ерөнхий газраас хариуцан зохион байгууллаа. 


Генералуудын төгөлд мод тарилаа  
Үзсэн: 87 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй