Өнөөдөр “Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлт болж байна.
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн үеэр авто зам хаахтай холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний 55 чиглэлийн 506 тээврийн хэрэгсэлд өөрчлөлт орууллаа.
Нийтийн тээврийн гол чиглэлүүд ихэвчлэн Их тойруугаар явна.
Авто замыг 06:00-18:00 цаг хүртэл хаана.
Зам нээсний дараа нийтийн тээврийн чиглэлүүд үндсэн маршрутаараа явна.
Нийтийн тээврийн апплейкшнаар иргэдэд өөрчлөлтийн мэдээллийг хүргээд байна.
Нийтийн тээврийн чиглэлийн дугаарын араас марафоны “МА” гэсэн тэмдэглэгээтэй бол чиглэлд өөрчлөлт орсон гэсэн үг.
Энэ өдөр Ч:63, Ч:71, Ч:71А, Ч:84, Ч:78 үйлчилгээнд явахгүй.
“Улаанбаатар марафон-2026” тэмцээний үеэрх нийтийн тээврийн үйлчилгээний төлөвлөлтийн дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж уншина уу.
| Өнөөдөр нийтийн тээврийн 55 чиглэлийн маршрут өөрчлөгдөж, 5 чиглэл бүрэн зогсоно | ||
| Үзсэн: 82 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.