Шууд Chart

Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна

2026-05-26 15:01:56

Ойн тухай хуульд зааснаар жил бүрийн гуравдугаар сарын 20-ноос зургаадугаар сарын 10 хүртэлх хугацааг ой, хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилтын үе гэж үздэг.

Тиймээс иргэд та бүхэнд:

-Гэр, болон малын хашаа хороог түймрээс хамгаалах шороон зурвастай болгох,

-Түймрийн хуурайшилт ихтэй үед ой, хээрт ил задгай гал түлэхгүй байх,

-Автомашин, тээврийн хэрэгслийн янданг оч баригчтай болгох

-Түймэр унтраах анхан шатны багаж хэрэгслийг бэлтгэх,

-Түймрийн аюултай үед айл өрх бүр халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх,

-Айл өрхүүд хог, шар өвсийг ил задгай шатаахгүй байх

-Шашны зан үйл хийхдээ галын аюулгүй байдлыг хангах зэргээр ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг ОБЕГ-аас зөвлөж байна. 


Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна   
Үзсэн: 63 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй