Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн инженер, техникийн алба хаагчдын онолын мэдлэг, практик ур чадварыг дээшлүүлэх, харилцан туршлага солилцож, багаар ажиллах чадварыг бэхжүүлэх зорилгоор энэ оны 05 дугаар сарын 21-ний өдөр “Мэргэжлийн ур чадвар”-ын цогцолбор тэмцээнийг зохион байгууллаа.
Уг тэмцээнийг жагсаалын үзлэг, мэдээллийн технологи, гадаад хэл, хууль эрх зүйн мэдлэг, бие бялдрын бэлтгэлжилт болон инженерийн практик даалгавар гүйцэтгэлийн хүрээнд дүгнэж, мэргэжил нэгтнүүдээ хошуучлан тэргүүн байранд шалгарсан 3 алба хаагчийг шалгаруулж, “БАТЛАМЖ” гардууллаа гэж Мэдээлэл, шуурхай удирдлагын төвөөс мэдээллээ.



| “Инженерүүдийн мэргэжлийн ур чадвар”-ын цогцолбор тэмцээн зохион байгууллаа | ||
| Үзсэн: 81 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.