Шууд Chart

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс төрийн үйлчилгээ хол байна

2014-10-09 17:08:17

Сонсгол болон хэл ярианы бэрхшээлтэй иргэд эмнэлэг, цагдаагаас наад захын тусламж авах гэтэл ойлголцохгүй байх бэрхшээл тулгардаг байна. Тэдэнтэй албан хаагчид бүрэн ойлголцож чаддаггүйгээс харилцааны хүндрэл гарч, эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөөрөө хохирох магадлалтай гэнэ. Иймд Монгол Улсын Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас сонсголын бэрхшээлтэй иргэд цагдаагийн газар, онцгой байдлын албанд яаралтай түргэн тусламж хүсч мэдээлэл өгөх, мэдээлэл авах мессеж үйлчилгээг шинээр нээхээр ажиллаж байна.

Мөн Сонсголын бэрхшээлтэй иргэдэд үйлчилгээ үзүүлэхэд дохионы хэлийг сурах зайлшгүй шаардлагатай учраас Нийслэлийн цагдаагийн газар холбогдох байгууллагатай хамтран дуудлагаар очиж буй цагдаа нарыг бэлтгэх, дохионы хэлний сургагч багшийн анхан шатны мэдлэг олгох сургалтыг энэ долоо хоногт эхлүүлжээ. Сургалт сарын турш үргэлжлэх юм.


Нийтэлсэн: Б.Батхолбоо

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс төрийн үйлчилгээ хол байна  
Үзсэн: 1485 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.179.20.xxx [202.179.20.xxx] 2014-10-10 10:00
Цаг алдалгүй, яаралтай хийх ажлын нэг бол яах аргагүй анхан шатны үйлчилгээ үзүүлдэг мэргэжилтнүүдийг сонсголын бэрхшээлтэй иргэдтэй харилцахад сургах. Хөгжлийн бэрхшээл дотор хамгийн хүнд нь харах эрхтний бэрхшээл гэж үздэг. Гэтэл сонсохгүй байх шиг хэцүү юм байдаггүй юм байна. Сонсголын бэрхшээлтэй иргэн гэмт хэргийн хохирогч боллоо гэхэд харьцаж чадах цагдаа, эмч алга. Шүүгч, прокурор, өмгөөлөгч нарын хувьд ярих ч юм биш. Хэлмэрч маш ховор, бас их үнэтэй. Цагийн 60,0-аас дээш л ярина. Үүнээс болоод мөрдөн байцаалт явуулж байгаа цуагдаа, хяналт тавьж байгаа прокурор нь залхаад хэргийг нь хурдхан хэрэгсэхгүй болгоод хааж байна.
150.129.140.xxx [150.129.140.xxx] 2014-10-09 17:54
Hamgiin ehend uilchilgee avdag horoo , urhiin emnelgiin shine barigdsan bairuudiig haraarai. Tergentsertei hun garahad mash hetsuu ogtsom naluu zamtai. Munguu hemneed zooriin davhrii ni undur hiisen. Tend ni tsagdaa nar ajildag. Agaarjuulalt muu.

Бидэнтэй нэгдээрэй