Азийн аялал жуулчлалын салбарын хамгийн том B2B (бизнесээс бизнест) арга хэмжээнүүдийн нэг болох “ITB China 2026” олон улсын үзэсгэлэн, хурал чуулган өнөөдөр БНХАУ-ын Шанхай хотын "World Expo Exhibition & Convention Center"-д албан ёсоор эхэллээ.

Чуулга уулзалт тавдугаар сарын 28-ныг хүртэл үргэлжлэх тус арга хэмжээнд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн салбарын удирдлагууд, олон улсын чиглэлийн менежментийн байгууллагууд (DMO) болон Хятадын тэргүүлэх худалдан авагчид цуглараад байна.
Энэ жилийн чуулга уулзалт нь аялал жуулчлалын экосистемийг бүхэлд нь хамарсан 7 үндсэн чиглэлээр өрнөж байгаа бөгөөд салбарт хүчтэй нөлөөлж буй хиймэл оюун ухаан (AI)-ийн хэрглээ болон амьдралын хэв маяг, соёлд суурилсан тансаг зэрэглэлийн (Luxury) аялал жуулчлалын шинэ хандлагыг голлон онцолж байна.

Мөн Хятад улсын визийн хөнгөлөлттэй бодлоготой холбоотойгоор инбаунд (дотоод руу чиглэсэн) аяллын шинэ боломжууд, тогтвортой хөгжлийн ESG практик болон бутик зочид буудлын тэлэлтийг өргөн хүрээнд хэлэлцэж байгаа юм.
Гурван өдрийн турш үргэлжлэх тус арга хэмжээнд дэлхийн хэмжээний 180 гаруй илтгэгч оролцож, 70 гаруй сэдвийн хүрээнд илтгэл тавих бөгөөд Европын павильон тэргүүтэй олон улсын жижиг, дунд аж ахуйн нэгжүүд (SME) Хятадын өндөр зэрэглэлийн түншүүдтэй шинэ холбоо тогтоох B2B уулзалтуудыг эрчимтэй хийж байна.
| Шанхай хотноо “ITB CHINA 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн, чуулга уулзалт эхэллээ | ||
| Үзсэн: 58 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.