Шууд Chart

Итали, Бразилын бүсгүйчүүд хожигдолгүй хэвээрээ

2014-10-09 17:54:11

Итали улсад болж буй эмэгтэйчүүдийн гар бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эргэн тойрон дахь мэдээллийг хүргэж байгаа билээ. Италийн ДАШТ-ний хагас шигшээ зургаан багийн тоглолт болж байна. Өнөөдөр тэмцээний 17 дахь өдөр гуравдугаар тойргийн эхний тоглолтууд болж байна. Энэ өдөр Милан хотын “Mediolanum Forum” цэнгэлдэх хүрээлэнд болсон тоглолтод Итали, Бразилын хүчтэй багууд өрсөлдөгчөө хожиж, гурван оноогоо авлаа.

“G” хэсгийн Итали-АНУ-ын тоглолтод талбайн эзэд 3:0(25:23, 25:22, 25:20) онооны харьцаагаар хожиж, гурван оноогоо бүтнээр нь авлаа. 11 мянган хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө Италийн волейболчид хүчтэй байж, нэг ч сет алдсангүй.

“Н” хэсгийн Бразил-БНХАУ-ын тоглолтод энэхүү дэлхийн аваргад хожигдолгүй яваа Бразилын бүсгүйчүүд 3:0 (25:19, 25:16, 25:15) онооны харьцаагаар хожиж, мөн гурван оноогоо авлаа.

Үргэлжлүүлэн “G” хэсгийн АНУ-ОХУ, “H” хэсгийн БНХАУ-Доминикан улсын багууд тоглох бол маргааш сүүлийн хоёр тоглолт болж, Итали-ОХУ, Бразил-Доминкан улсуудын тоглолтоор медалийн төлөө өрсөлдөх дөрвөн баг тодрох юм.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Итали, Бразилын бүсгүйчүүд хожигдолгүй хэвээрээ  
Үзсэн: 2097 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй