Шууд Chart

Буудлагынхан медалийн төлөө өрсөлдлөө

2014-10-09 18:03:09

Aрабын нэгдсэн Эмират улсын Ал Аин хотноо Дэлхийн Оюутны аварга шалгаруулах буудлагын V тэмцээн болж байна. Энэ сарын 12-ныг хүртэл үргэлжлэх тэмцээнд Монгол Улсын эрэгтэй, эмэгтэй гар буу, эмэгтэй урт бууны мэргэн буучдаас бүрдсэн есөн тамирчин цэц мэргэнээ сорьж  байна.

Тэмцээний эхний өдөр буюу өчигдөр эрэгтэйчүүдийн 50 метрийн гар буу болон эмэгтэйчүүдийн хийн урт бууны дасгалд Монголын баг тус тус IV байрт шалгарчээ. Мөн ОУХМ Э.Даваахүү финалд шалгарсан ч медальд хүрч чадсангүй.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Буудлагынхан медалийн төлөө өрсөлдлөө   
Үзсэн: 2063 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй