Шууд Chart

“Зуслантай зун” аяныг өрнүүлнэ

2026-05-30 11:09:24

Боловсролын сайд Л.Энх-Амгалан Монголын үндэсний зуслангуудын холбооны удирдлага болон хүүхдийн зуслангуудын удирдлагуудтай уулзлаа.

Уулзалтаар зуны улиралд зусланд ажиллах сонирхолтой сургуулийн багш, эмч, хоол зүйч нарыг ажиллуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Ингэхдээ багш нарыг зуны амралтаараа хүүхдийн зусланд багшлах тохиолдолд хичээлийн жилийн норматив цагт тооцдог байх, дунд, ахлах ангийн сурагчдын сайн дурын ажлын үнэлгээнд зуслангийн хөтөлбөрт оролцсон оролцоог харгалздаг байхаар оруулах, ЕБС-ийн дэргэд хөдөлмөр зуслан байгуулах, нэг сургууль нэг зуслантай хамтран ажиллах, сургуулийн эмч, тогооч нарыг хүүхдийн зусланд богино хугацаагаар ажиллуулах боломжийг бүрдүүлэх, хүүхдийн зуслангийн үйл ажиллагааны сурталчилгааг сургуулиудад хүргэх ажилд дэмжлэг үзүүлэх, хүүхдийн зусланг төрөөс дэмжих бодлогыг шинээр тодорхойлох, хууль, эрх зүйн орчныг сайжруулах зэрэг саналуудыг хүргүүллээ.

Мөн “Зуслантай зун” аяныг энэ зун өрнүүлнэ гэж Боловсролын яамнаас мэдээллээ. 


“Зуслантай зун” аяныг өрнүүлнэ   
Үзсэн: 74 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй