Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нар 1.2 настай хүүхдийн ходоодонд орсон гадны биетийг дурангийн аргаар амжилттай авч, аймагтаа анх удаа бага насны хүүхдийн энэ төрлийн мэс ажилбарыг амжилттай хийлээ.
Тухайн хүүхэд санамсаргүйгээр гадны биет залгисны улмаас эмнэлэгт яаралтай хүргэгдсэн бөгөөд эмч нар яаралтай үзлэг, оношилгоо хийж, гадны биетийг дурангийн аргаар ходоодноос нь аюулгүй авч чаджээ.
Энэхүү ажилбар нь хүүхдэд нээлттэй хагалгаа хийхээс сэргийлж, эрсдэл багатай, хурдан эдгэрэх боломжийг бүрдүүлсэн чухал ач холбогдолтой юм.
Хүүхдийн биеийн байдал тогтвортой, хэвийн, хяналтад байна.
Эцэг эх, асран хамгаалагчдад сэрэмжлүүлэхэд, бага насны хүүхдүүд зоос, товч, батарей, шүр, жижиг тоглоомын эд анги зэрэг зүйлсийг амандаа хийх, залгих эрсдэл өндөр байдаг. Иймээс:
• Жижиг эд зүйлсийг хүүхдийн гар хүрэхгүй газар хадгалах
• Хүүхдийг тоглож байх үед хараа хяналттай байлгах
• Насанд нь тохироогүй жижиг эд ангитай тоглоом өгөхгүй байх
•Хэрэв хүүхэд юм залгисан байж болзошгүй шинж илэрвэл яаралтай эмнэлэгт хандахыг Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нар зөвлөж байна.

| Баян-Өлгий аймгийн эмч нар дурангийн аргаар хүүхдийн ходоодноос гадны биет авчээ | ||
| Үзсэн: 56 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.