Монголын төмөр зам ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуунаар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төслийн бүтээн байгуулалтын талбайд ажиллаж, ажлын гүйцэтгэлд хяналт тавин, төслийн хэрэгжилтийн явцыг үнэллээ.
Ажлын хэсэг төслийн хэрэгжилтийн явцад тулгамдаж буй асуудлыг газар дээр нь хэлэлцэж, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, гарч буй хүндрэл бэрхшээлийг шуурхай шийдвэрлэх чиглэлээр тодорхой үүрэг, чиглэл өглөө.
Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр зам нь Улаанбаатар хотыг шинэ нисэх буудалтай холбохын зэрэгцээ тээвэр, логистикийн сүлжээний хүчин чадлыг нэмэгдүүлж, ачаа болон зорчигч тээврийн урсгалыг сайжруулах стратегийн ач холбогдол бүхий томоохон дэд бүтцийн төсөл юм.
Мөн төслийг төлөвлөсөн хугацаанд чанартай, үр ашигтай хэрэгжүүлэн ашиглалтад оруулах зорилтын хүрээнд оролцогч талуудын хамтын ажиллагаа, ажлын уялдаа холбоог улам бэхжүүлж, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэхийг онцлов гэж Монголын төмөр зам ТӨХК-иас мэдээллээ.

| Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төслийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өгөв | ||
| Үзсэн: 70 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.