Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Хүний эрхийн Үндэсний Комисс, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар болон холбогдох байгууллагууд хамтран “Хүүхэд бүр ялагч – Хүүхэд бүр хамгаалагч” уриатай “Хүүхдийн марафон-2026” арга хэмжээг амжилттай зохион байгуулж байна.

Хүүхдийн эрхийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх, үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтаас урьдчилан сэргийлэх, зөв хандлага, соёлыг төлөвшүүлэх зорилготой тус арга хэмжээнд энэ жил нийт 8000 хүүхэд оролцож, насны ангиллын дагуу марафон гүйлтэд хамрагдаж байна.
Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн оролцоог дэмжих, тэгш боломжийг хангах чиглэлээр зохион байгуулалтын тусгай арга хэмжээ авч ажилласнаар хүүхэд бүр өөрийн онцлог, хэрэгцээнд нийцсэн орчинд оролцох боломж бүрдүүллээ.

| “Хүүхэд бүр ялагч – Хүүхэд бүр хамгаалагч” хүүхдийн марафон-2026 зохион байгуулагдаж байна | ||
| Үзсэн: 58 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.