Шууд Chart

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 5 нэмэгдсэн байна

2026-05-31 11:29:04

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 15239 хүрээд байгаа бөгөөд нийслэлд 12190, орон нутагт 3044 бүртгэгдсэн байна. Харин нас баралт 20 болжээ.  

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан 2026 оны тавдугаар  сарын 31-ний мэдээллээр Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 5 нэмэгдсэн байна. Одоогийн байдлаар эмнэлэгт 81 хүн хэвтэн эмчлүүлж байгаа. Гэрийн хяналтад 42 хүн байна.

Тухайлбал, нийслэлд 69 хүн, хөдөө орон нутагт 12 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 5434 хүрсэн байна. Мөн 0-4 насны 3842, 5-9 насны 1967 хүүхэд, 15-19 насны 1835 хүүхэд Улаанбурханаар өвджээ. Харин 20-24 насны 445, 25-29 насны 578 хүн өвдсөн байна.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн программд бүртгүүлээрэй.

Хэрвээ Улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг Улаанбурхан өвчнөөс хамгаалаарай.


ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 5 нэмэгдсэн байна  
Үзсэн: 68 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй