Шууд Chart

Баянхонгор аймагт үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн аан-үүдэд төлөвлөгөөт бус хяналт, шалгалт хийж байна

2026-05-31 13:42:18

Монгол Улсын Ерөнхий сайдын “Уул уурхайн үйл ажиллагаанд байгаль орчин, хүний аюулгүй байдлыг хангах талаар авах арга хэмжээний тухай” 2026 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 10 дугаар албан даалгавар гарсан.

Энэхүү албан даалгаврын хэрэгжилтийг хангах хүрээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн Дэд сайд Б.Мөнхтамираар ахлуулсан БОУАӨЯ, АҮЭБЯ, АМГТГ, Баянхонгор аймгийн Байгаль орчны газар, Хөдөлмөр халамж, үйлчилгээний газрын холбогдох улсын байцаагч, албан хаагчдаас бүрдсэн ажлын хэсэг Баянхонгор аймагт үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагууд болон бичил уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй нөхөрлөлүүдийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус хяналт, шалгалтыг эхлүүлээд байна.

Тус хяналт шалгалтаар Төрийн хяналт шалгалтын тухай, Байгаль орчныг хамгаалах тухай, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай, Ашигт малтмалын тухай, Газрын хэвлийн тухай, Усны тухай, Ус бохирдуулсны төлбөрийн тухай, Хог хаягдлын тухай хууль тогтоомж, дүрэм журам, стандартын хэрэгжилтийг хангуулах, уул уурхайн олборлолтын улмаас эвдрэлд оруулсан газруудын техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг эрчимжүүлэх, эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндэд учирч болох аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, шаардлагатай арга хэмжээг авах зорилготой ажиллаж байна.


Баянхонгор аймагт үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн аан-үүдэд төлөвлөгөөт бус хяналт, шалгалт хийж байна  
Үзсэн: 70 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй