Шууд Chart

ОУХМ Т.Баярцэцэг мөнгөн медаль хүртлээ

2014-10-10 09:26:20

Арабын нэгдсэн Эмират улсын Ал Аин хотноо Дэлхийн оюутны аварга шалгаруулах буудлагын V тэмцээн болж байна. Өнөөдөр тэмцээний гурав дахь өдөр.  Энэ тэмцээнд манай тамирчид хоёронтоо медалийн төлөө өрсөлдсөн билээ. Тэгвэл өчигдөр ОУХМ Т.Баярцэцэг эмэгтэйчүүдийн 25 метрийн спорт гар бууны дасгалд мөнгөн медаль хүртлээ.

 

Энэ дасгалд 28 буудагч өрсөлдсөнөөс БНСУ-ын Ким Жихуё алт, Т.Баярцэцэг мөнгө, Польшийн Клаудия Брес хүрэл медаль хүртлээ.

Тэмцээний эхний өдөр буюу өчигдөр эрэгтэйчүүдийн 50 метрийн гар буу болон эмэгтэйчүүдийн хийн урт бууны дасгалд Монголын баг тус тус IV байрт шалгарсан бол Т.Баярцэцэг медалийн буухиаг эхлүүлэв.

Т.Баярцэцэг оюутны ДАШТ-ий гурав дахь медалиа хүртээд байгаа нь энэ юм. Тэрээр 2012 онд ОХУ-ын Казань хотноо болсон IV дэх удаагийн ДАШТ-ээс багаараа болон хувийн төрлөөр хүрэл медаль хүртэж байжээ. Мөн өнгөрөгч есдүгээр сард Испанийн Гренадад болсон буудлагын ДАШТ-ээс энэ дасгалдаа Гавьяат тамирчин О.Гүндэгмаа, ОУХМ Ц.Мөнхзул нарын хамтаар мөнгө, "Инчён-2014" Азийн наадмын хийн гар бууны 10 метрийн дасгалд хүрэл медалийг хүртээд буй “топ” төрлийн залгамж тамирчин юм.

 

Нийтэлсэн: Б.Батхолбоо

ОУХМ Т.Баярцэцэг мөнгөн медаль хүртлээ  
Үзсэн: 1181 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй