Шууд Chart

Ази, Номхон далайн орнуудын сайд нарын уулзалт боллоо

2026-06-01 16:02:43

БНХАУ-ын Бээжин хотноо өнөөдөр буюу 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Дэлхийн допингийн эсрэг байгууллагын “Спортод допинг хэрэглэхийн эсрэг Ази, Номхон далайн орнуудын сайд нарын 21 дүгээр удаагийн уулзалт” эхэллээ. Тус уулзалтад Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан Монгол Улсын холбогдох байгууллагуудын төлөөлөгчдийг тэргүүлэн оролцож байна.

Нийт 42 улсын 200 гаруй төлөөлөгч оролцож байгаа тус уулзалтаар төлөөлөгчид 2025 онд баталсан “Допингийн асуудлыг улс төржилтөөс ангид байлган, сэргээш дэмжсэн спортын арга хэмжээг дэмжихгүйгээр 2027 оны шинэ дүрмийг амжилттай нэвтрүүлэх тухай” Дубайн тогтоолын хэрэгжилтийг хэлэлцэж байгаа юм. Мөн Дэлхийн допингийн эсрэг байгууллагын 2027 оноос хэрэгжиж эхлэх шинэ дүрэм болон олон улсын стандартыг хэрэгжүүлэхэд улс орнуудын Засгийн газрын хүлээх үүрэг, оролцооны талаар харилцан санал солилцож байна.


Ази, Номхон далайн орнуудын сайд нарын уулзалт боллоо  
Үзсэн: 81 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй