Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Монголын Хүүхдийн ордонд ажиллалаа.
Энэ үеэр хүүхэд, багачуудын бие бялдрын хөгжил, спортоор хичээллэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор “Монголын Хүүхдийн ордны өргөтгөл, спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалтыг эхлүүлэх, мөн хүүхэд бүрийн авьяас чадвар, бүтээлч сэтгэлгээ, боловсролын хөгжлийг дэмжих “Хүүхэд хөгжлийн ордон” байгуулахаар ажиллаж буйг онцоллоо.
Мөн “Монголын Хүүхдийн ордны өргөтгөл, спорт цогцолбор”-ын барилгыг 2027 оны наймдугаар сарын 1-нд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Харин “Хүүхэд хөгжлийн ордон”-ыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр засварлаж, үйл ажиллагааг эхлүүлэх үүрэг өглөө.
| “Хүүхэд хөгжлийн ордон” байгуулна | ||
| Үзсэн: 65 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.