Тус арга хэмжээний нээлтэд Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, О.Номинчимэг, Б.Батбаатар, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбаяр, НЭМБХГ-ын дарга Б.Цэцэгсайхан, СЭМҮТ-ийн дарга Г.Ууганцэцэг болон ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрын хөтөлбөр болон захиргааны үйл ажиллагаа хариуцсан ажилтан, Суурин төлөөлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Дийпак Шарма нар оролцлоо.
Судалгаагаар манай улсын нийт хүн амын 28.4 хувь нь тамхи хэрэглэж байгаа бөгөөд тамхины хэрэглээ сүүлийн жилүүдэд өссөн үзүүлэлттэй байна.
Мөн өсвөр насныхны дунд электрон тамхины хэрэглээ эрчимтэй нэмэгдэж, 13-17 насны дөрвөн сурагч тутмын нэг нь электрон тамхи хэрэглэж байгаа нь анхаарал татаж буй асуудал болж байна.
Тамхи нь зүрх судасны өвчин, хавдар, уушгины архаг өвчин зэрэг олон төрлийн өвчний гол эрсдэлт хүчин зүйл бөгөөд жил бүр олон мянган хүний амь нас, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна. Иймд хүүхэд, залуучуудыг тамхины хэрэглээнээс урьдчилан сэргийлэх, тамхигүй орчныг бүрдүүлэх, хуулийн зохицуулалт шаардлагатай байгааг онцлон тэмдэглэв.
Тус үйл ажиллагаанд Нийслэлийн Эрүүл мэндийн газар, дүүрэг, өрхийн эрүүл мэндийн төвүүд, Эрүүл мэндийн яамны харьяа байгууллагууд, их, дээд сургуулийн оюутан залуус болон иргэдийн төлөөлөл өргөнөөр оролцож, тамхигүй орчин, эрүүл амьдралын хэв маягийг дэмжсэн уриалгад нэгдэв. Эрүүл мэндийн яамнаас иргэн бүрийг “Тамхины эсрэг өдөр – Таны нэгдэх өдөр” урианд нэгдэж, эрүүл сонголтыг хэвшүүлэн, хүүхэд залуучуудаа тамхигүй орчинд өсгөхөд тамхины хяналтын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг батлуулахыг уриалж байна.
| Дэлхийн тамхигүй өдрийг “Тамхины эсрэг өдөр – Таны нэгдэх өдөр” уриан дор тэмдэглэлээ | ||
| Үзсэн: 69 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.