Шууд Chart

МҮАН-ын 20 жилийн ойн барилдаанд Б.Орхонбаяр арслан түрүүллээ

2026-06-02 10:39:39

Монголын Үндэсний Ардчилсан Нам байгуулагдсаны 20 жилийн ойд зориулсан Улс, аймаг, цэргийн цолтой 240 бөхийн барилдаанд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, "Алдар" спорт хороо, Атар Трейд ХХК, АПУ ХК, "Таван Хан" дэвжээний бөх, улсын арслан Баярсайханы Орхонбаяр түрүүлж, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, Нутгийн Буян групп, Барилга инженерийн цэргийн удирдах газар, "Их Монголын Хүчтэн" дэвжээний бөх, улсын арслан Цэдэнсодномын Бямба-Отгон үзүүрлэв.

Их шөвөгт Увс аймгийн Тэс сумын харьяат, "Сүлд" спорт хороо, ШШГЕГ, "Увс Нуур" дэвжээний бөх, улсын харцага Т.Баасанхүү, Архангай аймгийн Хотонт сумын харьяат, "Хилчин" спорт хороо, Ажнай корпораци, "Бөхбилэгт" дэвжээний бөх, аймгийн начин Б.Гончигсүрэн нар шалгарлаа.

Дунд шөвөгт улсын харцага Л.Лха-Очир, улсын харцага Э.Даш, улсын өсөх идэр начин Б.Түмэндэмбэрэл, улсын начин О.Түмэн нар үлдэв.


МҮАН-ын 20 жилийн ойн барилдаанд Б.Орхонбаяр арслан түрүүллээ  
Үзсэн: 57 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй