Шууд Chart

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Мотоцикл онхолдож, зорчиж явсан 14 настай хүүхэд гэмтжээ

2026-06-02 12:14:01

 

Цагдаагийн байгууллагад 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Төв аймгийн нутаг дэвсгэрт “Мотоцикл онхолдсон байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Шалгалтаар улсын дугааргүй “Эс Жи Голд” маркийн мотоциклийг жолоодож явах үедээ онхолдож, зорчиж явсан 14 настай хүүхэд гэмтсэн нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд уг хэрэгт Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсээс шалгалтын ажиллагааг явуулж байна.

Эцэг эх, асран хамгаалагчид та бүхэн хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, насанд хүрээгүй хүүхдээр тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байх, зориулалтын хамгаалах хэрэгслийг тогтмол хэрэглүүлэхэд онцгой анхаарахыг зөвлөж байна.


СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Мотоцикл онхолдож, зорчиж явсан 14 настай хүүхэд гэмтжээ  
Үзсэн: 77 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй