Шууд Chart

“Улаанбаатарын Их Дуулга “ тэмцээн энэ сарын 19-21-ний өдрүүдэд болно

2026-06-03 13:00:49

Олон Улсын Жүдогийн Холбоо (IJF)-ны цуврал тэмцээний нэг “Улаанбаатарын Их Дуулга “ тэмцээн  зургаадугаар сарын 19-21-ний өдрүүдэд болно.  

Одоогийн байдлаар албан ёсоор оролцохоор бүртгүүлсэн 61 орны  484 тамирчин зодоглохоор мэдүүлгээ өгчээ .  

Манай улсаас эрэгтэй 21, эмэгтэй 24 бөх мэдүүлэгт оржээ. Мөн Франц, ОХУ бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцоно. Түүнчлэн Өмнөд Солонгос 23, Итали 21, Казахстан 20, Азербайжан 19, Израиль 17 тамирчны нэр өгчээ.

Япон улсын баг тамирчид эрэгтэй 7 , эмэгтэй 7н тамирчнаа албан ёсоор мэдүүлэгт өгсөн байна.

''Лос Анжелес 2028' олимпын наадмын онооны цикл энэ тэмцээнээр эхэлж байгаа тул оролцогчдын цар хүрээ өмнөхөөсөө нэмэгдэх хандлагатай байгаа аж.


“Улаанбаатарын Их Дуулга “ тэмцээн энэ сарын 19-21-ний өдрүүдэд болно  
Үзсэн: 66 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй