Шууд Chart

280 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг, бага сургуулийн цогцолборын барилгын ажил үргэлжилж байна

2026-06-03 16:33:46

Баянгол дүүргийн 22 дугаар хороонд баригдаж буй 280 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг, бага сургуулийн цогцолборын барилгын угсралтын ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.

Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй тус төсөл нь тэнхлэгээрээ 36.0 х 36.0 ам метр хэмжээтэй, зоорьгүй, хоёр давхар, нийт 2556 ам метр талбай бүхий барилга юм.

Өнөөдрийн байдлаар гадна инженерийн шугам сүлжээ, цахилгаан хангамж, дотор заслын ажлууд хийгдэж байна.

Тус бүтээн байгуулалт ашиглалтад орсноор боловсролын үйлчилгээний хүртээмж нэмэгдэж, хүүхэд багачууд орчин үеийн шаардлага хангасан, аюулгүй, тав тухтай орчинд сурч боловсрох таатай нөхцөл бүрдэх юм.


280 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг, бага сургуулийн цогцолборын барилгын ажил үргэлжилж байна  
Үзсэн: 63 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй