Үндэсний их баяр наадмын үеэр хурдан морины уралдаанд оролцох хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор холбогдох байгууллагуудын хамтын ажиллагаанд тулгуурласан төлөвлөгөөг өнөөдөр Хүүхэд , ярилцаж хуралдлаа.
Хүй долоон худагт уралдаанч хүүхдийн бүртгэлийн болон хүүхэд хамгааллын түр хамгаалах байрыг ажиллуулж, бүртгэл, мэдээлэл, зөвлөгөө өгөх үйлчилгээг үзүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна. Мөн бүртгэлийн үйл ажиллагаанд шаардлагатай техник, тоног төхөөрөмж, карт уншигч төхөөрөмж, интернетийн сүлжээ, цахилгаан хангамж болон бусад хэрэглэгдэхүүний бэлэн байдлыг бүрдүүлж байгаа юм.
Үүнээс гадна баяр наадмын үеэр ажиллах албан хаагчдын хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах сургалт зохион байгуулж, ажлын хувцас, ажиллах орчин нөхцөлийг бүрэн хангах ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна.
Мөн уралдаанч хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хамгаалах чиглэлээр эцэг эх, асран хамгаалагчид болон олон нийтэд зориулсан сэрэмжлүүлэг, зөвлөмж, мэдээллийн материал, постер, шторк бэлтгэн түгээж, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхээр төлөвлөжээ.
Хүүхдийн эрхийг дээдэлсэн, аюулгүй орчин бүрдүүлэх зорилгын хүрээнд хүүхэд хамгааллын үйлчилгээг баяр наадмын өдрүүдэд шуурхай, хүртээмжтэй хүргэж, хурдан морины уралдаанд оролцож буй хүүхэд бүрийн аюулгүй байдлыг ханган ажиллах юм гэж Хүүхэд, гэр бүл хөгжил, хамгааллын ерөнхий газраас мэдээллээ.
| Хурдан морины уралдаанд оролцож буй хүүхэд бүрийн аюулгүй байдлыг ханган ажиллана | ||
| Үзсэн: 73 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.