Шууд Chart

“ROAD TO UFC” тэмцээний ялагч Б. Намсрайг олимпик хауст хүлээн авч уулзлаа

2026-06-04 09:31:30

ОУОХ-ны гишүүн, Монголын Үндэсний Олимпын Хорооны Ерөнхийлөгч Б.Баттүшиг холимог тулааны тамирчин Б.Намсрайг Олимпик хауст хүлээн авч уулзлаа.

Уулзалтад МҮОХ-ны Дэд ерөнхийлөгч Ц.Гантулга, Сторм клубын дасгалжуулагч, Монголын анхны UFC тулаанч Д.Батгэрэл, багийн менежер Г.Хүрэлбадарч, YES Mongolia ТББ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Төрбаяр нар оролцов.

Тэд холимог тулааны спортын өнөөгийн хөгжил, UFC-ийн тэмцээнүүдэд Монголын тамирчдын оролцоог нэмэгдүүлэх боломж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг Монгол тамирчдын олон улсын амжилтыг өндрөөр үнэлж, холимог тулааны спортыг хөгжүүлэх чиглэлд бодлогын түвшинд дэмжин ажиллахаа илэрхийллээ.

Мөн энэ үеэр олон улсын тавцанд гаргасан амжилт, Монголын холимог тулааны спортын хөгжилд оруулж буй хувь нэмрийг нь үнэлэн Б.Намсрай болон баг бүрэлдэхүүнийг Монголын Үндэсний Олимпын Хорооны “Олимпын Алдар” одонгоор шагнаж, дурсгалын бэлэг гардуулан баяр хүргэлээ.

Б.Намсрай нь “Steppe Warrior” буюу “Тал нутгийн дайчин” хочоороо танигдсан холимог тулаанч бөгөөд Азийн шилдэг тамирчдыг UFC-тэй холбодог “Road to UFC” тэмцээний дөрөвдүгээр улиралд амжилттай оролцож, ялалт байгуулснаар UFC-тэй албан ёсны гэрээ байгуулсан Монголын гурав дахь тамирчин болсон түүхэн амжилтын эзэн юм.


“ROAD TO UFC” тэмцээний ялагч Б. Намсрайг олимпик хауст хүлээн авч уулзлаа  
Үзсэн: 89 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй