Шууд Chart

Ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг хэрэгжүүлж байна

2026-06-04 11:03:03

Сэлэнгэ аймгийн Сант сумын Ивэн, Хушаат багийн нутаг дэвсгэр болох Халзаны нуруу, Хойд булаг, Намдаг, Янлив, Будлан, Баруун Бүдүүн, Ишгэнт зэрэг газарт 2026 оны зургаадугаар сарын 2-ны өдрөөс эхлэн ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг хэрэгжүүлж байна.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын захиалгаар “Сайхан ойн төлөө” ХХК, “Томас Эйр” ХХК хамтран нийт 3,600 га талбайд, 33, 34, 25, 18 дугаар хэсэглэлүүдэд ойн хөнөөлт шавжийн тархалтыг бууруулах мэргэжлийн ажлыг гүйцэтгэж байна.

Тус ажлыг авиамикробиологийн аргаар, сонгомол үйлчилгээтэй бактерийн бэлдмэл ашиглан хэрэгжүүлж байгаа бөгөөд ойн экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах, ойн эрүүл ахуйг сайжруулахад чиглэж байна.  


Ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг хэрэгжүүлж байна  
Үзсэн: 81 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй