Ховд аймгийн Булган, Үенч суманд малын гоц халдварт шүлхий өвчин гарсныг бид өмнө мэдээлж байсан.
Эх сурвалжийн мэдээллээр өнөө өглөөний байдлаар /2026.06.04/ халдвар авсан малын тоо өмнөх өдрөөс нэмэгдээгүй. Дээрх хоёр сумын зургаан голомтод 200 мал өвчилсөн хэвээр байна.
Харин Булган суманд нийт 18 малыг /тэмээ-1, үхэр-17/ устгалд оруулжээ.
Шүлхий өвчин нь мал, малын гаралтай түүний эд, бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэхийг хориглох, хязгаарлахаас гадна шүлхий өвчнийг устгаж эрүүл бүс болох, сэргээн баталгаажуулахад маш их хөрөнгө, цаг хугацаа шаардагддаг.
Тиймээс малчид ард иргэд та бүхэн мэргэжлийн байгууллагаас өгсөн урьдчилан сэргийлэх арга хэмжээг заавар зөвлөмжийн дагуу хэрэгжүүлж аймаг, сумын Онцгой комиссоос гаргасан шийдвэрийг дагаж мөрдөхийг уриалж байна.
| Булган суманд 18 мал устгалд оруулжээ | ||
| Үзсэн: 81 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.