Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс хүүхдийн осол гэмтлийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
ГССҮТ-ийн эмч П.Батнаран “Зургаадугаар сар гараад сурагчдын зуны амралт эхэлж, амралт зугаалгын улирал эхэлж байгаа учраас Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс осол гэмтлийн тоо жил бүр нэмэгдэг. Сүүлийн үед цахилгаан дугуй ,суррон, скүүтерийн хэрэглээ нэмэгдэж байгаа бөгөөд үүнээс шалтгаалсан осол гэмтэл нэмэгдэж байгаа. Манай гэмтлийн эмнэлгийн яаралтай тусламжаар хоногт 200-аад хүүхэд тусламж үйлчилгээ авдаг.
Хүүхдийн ахуйн осол гэмтэл 40-50 хувьтай, гудамж талбай осол гэмтэл 20-30 хувьтай, бусад гээд ангилагдаад явдаг. Насанд хүрээгүй хүүхдийг гэрт нь орхихгүй байх хэрэгтэй. Хүүхдийг хүүхдээр харуулж гадаа гудамж талбайд гаргахгүй байх хэрэгтэй байна. Мөн насанд хүрээгүй хүүхдүүд цахилгаан дугуй , суррон, скүүтерийг унаж байгаа нь хүнд гэмтлийн шалтгаан болж байгаа.
Эцэг эх асран хамгаалагчид тээврийн хэрэгслээр зорчихдоо бага насны хүүхдийг зориулалтын суудал дээр суулгахгүй байна. Ихэвчлэн урд талын суудал дээр суулгаж хөдөлгөөн оролцдог. Осол гэмтлийн тоо үзүүлэлт жилээс жилд нэмэгдэж байгаа учраас эцэг эх асран хамгаалагчийн хараа хяналтаа сайжруулах хэрэгтэй.
Хүүхдийн осол гэмтлээс сэргийлэх зөвлөмж
- Эцэг эх асран хамгаалагчийн хараа хяналт
- Хүүхдээр хүүхдийг харуулмааргүй байна.
- Хүүхэд хамгаалах хэрэгсэл хэргүүлж хэвшмээр байна.
- Насанд хүрээгүй хүүхдүүдэд цахилгаан дугуй , суррон, скүүтерийг унуулахгүй байх тал дээр бүх хүмүүс анхаармаар байна.
Хяналтаа сайжруулбал осол гэмтлийн тоо буурах боломжтой.
Дулааны улиралд ясны хугарал, тархины гэмтлээс гадна шархны халдвар гардаг. Унаж гэмтээд шалбархайгаа гэрээ цэвэрлэж байна гээд шархаа хүндрүүлдэг байдал ч ихэсдэг юм.
ГССҮТ-ийн эмч Б.Тамир: Бага насны хүүхдүүд түлэгдэж байгаа. Тухайлбал 2026 оны эхний таван сарын байдлаар 1600 хүүхэд түлэгдсэн тоо мэдээлэл байна. Цэцэрлэг сургуулийн амралт эхэлж байгаа учраас бага насны хүүхдүүд эцэг эхийн хяналтгүй гэртээ байдаг учраас ахуйн осол их нэмэгдэг. Сургууль цэцэрлэг амрахаар манай эмнэлгийн ачаалал 2-3 дахин нэмэгдэг. Удахгүй байр наадам болно. Унаач хүүхэд мориноос унаж бэртэх тохиолдол гардаг. Мориноос унаж хавсарсан гэмтэл хүүхдүүд ирэх тохиолдол ч нэлээд нэмэгдэг байгаа. Унаач хүүхдийн хамгаалалт сайжирч тархины гэмтэл багасаж байгаа хэдий ч мөчний гэмтэл их гардаг.
| П.Батнаран: Дулааны улиралд ясны хугарал, тархины гэмтлээс гадна шархны халдвар гардаг | ||
| Үзсэн: 84 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.