Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар нь төрийн үйлчилгээг хүн, хуулийн этгээдэд түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэх зорилгоор “Хурдан” цэг болон “Хурдан” киоск төхөөрөмжөөр дамжуулан төрийн цахим үйлчилгээг үзүүлж байна.
Иргэдийн хамгийн их ашиглаж буй төрийн үйлчилгээний талаарх мэдээллийг олон нийтэд хүргэх, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Цахим шилжилт, үйлчилгээний газар нь сар бүр “Онцлох үйлчилгээ” аяныг зохион байгуулж байна.
Энэ хүрээнд 2026 оны 5 дугаар сард “Хугацаат цэргийн алба хаасны лавлагаа” үйлчилгээг улсын хэмжээнд онцлон ажиллаж, 21 аймгийн Цахим шилжилт, үйлчилгээний хэлтсүүдээр дамжуулан иргэдэд мэдээлэл, зөвлөгөө хүргэх, үйлчилгээг сурталчлан таниулах ажлыг зохион байгууллаа.
Мөн аяны хүрээнд мэдээллийн контент бэлтгэн түгээх, иргэдэд үйлчилгээ авах заавар зөвлөгөө өгөх, “Хурдан” цэг болон “Хурдан” киоск төхөөрөмжөөр дамжуулан үйлчилгээг хэрхэн авах талаар танилцуулах ажлуудыг орон даяар хэрэгжүүлэв.
Үүний үр дүнд хугацаат цэргийн алба хаасантай холбоотой 3 төрлийн лавлагаа, үйлчилгээг “ХУРДАН” цэгээр дамжуулан нийт 242 иргэн авч, төрийн үйлчилгээг цахимаар авах боломж, хүртээмж нэмэгдэж байгааг харууллаа.
Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар нь төрийн үйлчилгээг иргэдэд илүү ойртуулах, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, цахим хэрэглээг төлөвшүүлэх зорилгоор “Онцлох үйлчилгээ” аяныг цаашид тогтмол үргэлжлүүлэн хэрэгжүүлэх юм.
Харин 2026 оны 6 дугаар сард “Шүүхийн шийдвэрээр өр төлбөргүй эсэх лавлагаа” үйлчилгээг онцлох үйлчилгээ болгон сонгож, уг үйлчилгээний талаарх мэдээлэл, зөвлөгөөг иргэдэд улсын хэмжээнд хүргэн ажиллаж байна.
| Сар бүр “Онцлох үйлчилгээ” аяныг зохион байгуулж байна | ||
| Үзсэн: 68 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.