Аялал жуулчлалын ид үе эхэлж буй энэ өдрүүдэд Монгол орны нүүдэлчин ахуй, өвөрмөц соёл, байгалийн үзэсгэлэн гадаадын жуулчдын сонирхлыг улам бүр татсаар байна.
Одоогийн байдлаар АНУ, Англи, Норвеги, Дани, БНХАУ, БНСУ, Тайланд, Вьетнам зэрэг улсын 200 гаруй жуулчин зочилж, Монгол ахуй амьдралтай танилцжээ. Тэд нүүдэлчдийн өдөр тутмын амьдрал, таван хошуу малын онцлогийг сонирхон үзэж, хөдөө нутгийн цэвэр агаар, өвсний үнэр, байгалийн уудам орчинд аялж байлаа.
Ялангуяа хурга, ишиг зэрэг төл малтай ойр харилцаж, зургаа авахуулах нь жуулчдын хамгийн их сонирхлыг татаж байв. Зарим жуулчин төл малыг дахин дахин тэвэрч, монгол ахуйн энгийн атлаа өвөрмөц мэдрэмжийг мэдэрч байсан юм.
Монгол Улсад ирэх жуулчдын тоо энэ онд эрчимтэй өсөж байгаа аж. 2026 оны зургаадугаар сарын 1-ний байдлаар нийт 292,253 жуулчин хүлээн авчээ.
ТОДРУУЛБАЛ
- 2026 он — 292,253 жуулчин
- 2025 он — 241,699 жуулчин
- 2024 он — 193,786 жуулчин
- 2023 он — 188,617 жуулчин
| Жуулчид нүүдэлчдийн амьдрал, соёлыг үзэхээр хөдөөг зорьж байна | ||
| Үзсэн: 76 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.