Шууд Chart

Валютын нөөц анх удаа 7.7 тэрбум ам.долларт хүрлээ

2026-06-04 14:17:01

Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяраар ахлуулсан Экспортын ажлын хэсэг экспортын үйл ажиллагааг нэмэгдүүлэхээр ажиллаж байна.
Энэ хүрээнд Гашуунсухайт боомтын ухаалаг гарцаар биржийн нүүрс нэвтрүүлэх, гаалийн лабораторийн шинжилгээний хугацааг 48 цагт багтаан гүйцэтгэх, тээвэрлэлтийн зохион байгуулалтыг сайжруулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлсэн.
Эдгээр арга хэмжээний үр дүнд 2025 оны 5 дугаар сарын байдлаар экспортын хэмжээ 8.5 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 58 хувиар өсөөд байна.
Улмаар гадаад валютын улсын нөөц 2026 оны 5 дугаар сарын байдлаар 7.7 тэрбум ам.долларт хүрлээ гэж Эдийн засаг, xөгжлийн яамнаас мэдээллээ. 
 

Валютын нөөц анх удаа 7.7 тэрбум ам.долларт хүрлээ  
Үзсэн: 65 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй