Шууд Chart

Ши Жиньпин ирэх долоо хоногт Умард Солонгост айлчилна

2026-06-05 10:59:33

БНХАУ-ын дарга Ши Жиньпин ирэх долоо хоногт Умард Солонгост айлчлахаар болсныг Бээжин, Пхеньян өнөөдөр зарлалаа. Энэ нь түүний сүүлийн жилүүдэд Умард Солонгост хийх анхны айлчлал болох юм.

Айлчлалын тов Умард Солонгос цөмийн зэвсгийн түлш үйлдвэрлэх шинэ байгууламжаа танилцуулсны маргааш зарлагдсан нь олон улсын анхаарлыг татаж байна. Ким Жон Ун тус байгууламжид ажиллах үеэрээ улс орныхоо цөмийн хүчийг эрс нэмэгдүүлэх зорилтоо илэрхийлжээ.

Шинжээчид Пхеньян уг байгууламжийг ил болгосон нь Ши Жиньпиний айлчлалын өмнө Умард Солонгос өөрийгөө цөмийн зэвсэгтэй улс гэдгээ тодотгон харуулах гэсэн улс төрийн дохио байж болзошгүй гэж үзэж байгаа аж.

Ши Жиньпиний Пхеньянд хийх айлчлал нь БНХАУ, Умард Солонгосын харилцаанаас гадна Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын нөхцөл байдалд чухал дохио болж байна.


Ши Жиньпин ирэх долоо хоногт Умард Солонгост айлчилна  
Үзсэн: 60 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй