Шууд Chart

Польшийн батлан хамгаалахын атташетай танилцах уулзалт хийв

2026-06-05 11:37:57

Батлан хамгаалах яамны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга, хошууч Н.Батням 2026 оны 06 дугаар сарын 04-ний өдөр өнгөрөгч 03 дугаар сараас үүрэгт ажлаа хэрэгжүүлж байгаа Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад хавсран суугаа Батлан хамгаалах, Цэрэг, Тэнгисийн цэрэг, Агаарын цэргийн атташе хошууч генерал Артур Кемпчыньскийг хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр талууд Монгол, Польшийн батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын төлөвийн талаар санал солилцож, цэргийн боловсрол, сургалт, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны бэлтгэл, НАТО-гийн хүрээний хамтын ажиллагаа болон атташегийн шугамын харилцааг өргөжүүлэх асуудлаар ярилцлаа.

Монголын тал хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны хүрээнд зөвлөлдөх уулзалтын механизмыг сэргээх, удирдлагын түвшний харилцан айлчлалыг идэвхжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Мөн уулзалтын үеэр Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш Улсад суухаар томилогдсон Батлан хамгаалахын атташе, хурандаа Д.Энхцогийг Польшийн талд албан ёсоор танилцуулж, атташегийн шугамаар хамтын ажиллагаа, мэдээлэл солилцоог идэвхжүүлэхийн ач холбогдлыг онцлон тэмдэглэв гэж Батлан хамгаалахын яамнаас мэдээллээ.

 


Польшийн батлан хамгаалахын атташетай танилцах уулзалт хийв  
Үзсэн: 95 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 45 минутын өмнө
ШУУД МЭДЭЭ Энэ нь Адити Апрадхан эмнэлгийн эмнэлэг бөөрөө 780,000 ам.доллараар зарахаар 100% бэлэн байгаа эрүүл бөөрний доноруудыг яаралтай хайж байгааг олон нийтэд мэдэгдэх зорилготой юм. Сонирхсон хандивлагчид манай имэйл хаягаар холбогдоно уу: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM бид танд хамгийн их сэтгэл ханамжийг амлаж, таны яаралтай шаардлагыг хүлээж байна, учир нь манай өвчтөнүүд бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг маш их хүлээж байна. Хүндэтгэсэн. IF YOU WANT TO DONATE YOUR KINDEY FOR $ 780,000.OOUSD CONTACT THIS HOSPITAL EMAIL: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM

Бидэнтэй нэгдээрэй