Шууд Chart

“Баруун бүсэд хөрөнгө оруулагчдын олон улсын чуулга уулзалт-2014” Ховд аймагт болно

2014-10-10 13:20:49

Баруун бүсэд хөрөнгө оруулагчдын олон улсын чуулга уулзалт энэ сарын 22-24-нд Ерөнхий сайдын ивээл дор Ховд хотноо болно. Чуулга уулзалт нь баруун таван аймгийн хөрөнгө оруулалтын орчин, төсөл хөтөлбөрүүдийн танилцуулга, 2025 он хүртлэх хөгжлийн стратеги, ерөнхий төлөвлөгөөний хүрээнд хийж гүйцэтгэх хөрөнгө оруулалтын төсөл, хөтөлбөрийг сурталчлах, уул уурхай, дэд бүтэц, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, барилга, хот байгуулалтын салбарын хөгжлийг хангах үйл ажиллагаанд хөрөнгө оруулагчид, бүтээн байгуулагчид, бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчид, иргэний нийгмийн төлөөллийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой аж.

Энэ чуулга уулзалтад дотоодын үндэсний компани, хөрөнгө оруулалтын банк, сангуудаас гадна баруун аймгуудтай хил залгаа БНХАУ, ОХУ болон БНСУ, ХБНГУ, Японы бизнес эрхлэгч, хувь хүмүүс оролцоно гэж Ховдын Засаг дарга Д.Цэвээнравдан өнөөдөр Төрийн ордонд болсон хэвлэлийн хурлын үеэр хэллээ.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

“Баруун бүсэд хөрөнгө оруулагчдын олон улсын чуулга уулзалт-2014” Ховд аймагт болно   
Үзсэн: 1251 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй