Шууд Chart

Бизнес инкубацийн туршилтын хөтөлбөрийг эхлүүллээ

2026-06-12 09:20:10

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Монголын Бизнес инкубаторуудын үндэсний нэгдсэн холбоо хамтран “Бизнес инкубацийн туршилтын хөтөлбөр”-ийн нээлтийн арга хэмжээг 2026 оны 6 дугаар сарын 11-ний өдөр зохион байгууллаа.

Тус хөтөлбөр нь бичил, жижиг бизнес эрхлэгчид болон зорилтот бүлгийн иргэдэд бизнес эрхлэх ур чадвар олгох сургалт, мэргэжлийн зөвлөгөө, зөвлөх үйлчилгээ, түншлэл, зах зээл болон борлуулалтын дэмжлэгийг цогцоор нь хүргэж, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, шинэ ажлын байр бий болгох, ажлын байрыг тогтворжуулах, өрхийн орлогыг нэмэгдүүлэх зорилготой юм.

Нээлтийн арга хэмжээнд төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, бизнес инкубацийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд, бизнес эрхлэгчид оролцож, төрөөс бичил, жижиг бизнесийг дэмжих бодлого, бизнес инкубацийн ач холбогдол, энтрепренершип, инновацын экосистем, орон нутгийн бизнесийн хөгжил зэрэг сэдвээр мэдээлэл, туршлага солилцлоо.

Мөн арга хэмжээний үеэр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар болон Монголын Бизнес инкубаторуудын үндэсний нэгдсэн холбоо хамтын ажиллагааг өргөжүүлэх Санамж бичигт гарын үсэг зурж, бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.

Төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн хамтын ажиллагаанд тулгуурласан энэхүү хөтөлбөр нь иргэдийн санаачлагыг дэмжиж, тогтвортой хөдөлмөр эрхлэлт, орлогын өсөлтийг бий болгоход чухал хувь нэмэр оруулах юм.


Бизнес инкубацийн туршилтын хөтөлбөрийг эхлүүллээ  
Үзсэн: 80 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй