Шууд Chart

Дэлхийн банк 2026 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллөө буурууллаа

2026-06-12 10:53:35

Дэлхийн банк “Дэлхийн эдийн засгийн хэтийн төлөв” тайлангаа нийтэлж, 2026 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллөө 2.6 хувиас 2.5 хувь болгон бууруулсанаа зарлалаа.

Тайланд дурдсанаар, Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас эрчим хүчний үнэ өсөж, инфляцын дарамт нэмэгдсэн нь дэлхийн эдийн засгийн өсөлтийг сааруулах гол хүчин зүйл болж байна. Улмаар дэлхийн эдийн засгийн өсөлт 2025 оны 2.9 хувийн түвшнээс буурч, цар тахлын үеэс хойших хамгийн сул үзүүлэлтэд хүрэх төлөвтэй байна.

Мөн эрчим хүчний нийлүүлэлт цаашид тасалдаж, санхүүгийн зах зээлд хүндрэл үүсвэл дэлхийн эдийн засгийн өсөлт 1.3 хувь хүртэл буурах эрсдэлтэйг Дэлхийн банк анхааруулжээ.

Худалдааны бодлогын тодорхойгүй байдал, геополитикийн хурцадмал байдал нь дэлхийн эдийн засагт тулгарч буй гол эрсдэл хэвээр байна. Харин хиймэл оюун ухааны салбар дахь хөрөнгө оруулалт өсөж байгаа нь эдийн засгийн идэвхжлийг дэмжих боломжтой гэж үзжээ.

Дэлхийн банк эрчим хүч, хүнсний аюулгүй байдлыг хангах, олон улсын худалдааны тогтолцоог хамгаалах, инфляцыг хянах, эдийн засгийн өсөлт болон санхүүгийн тогтвортой байдлыг хадгалах чиглэлд олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх шаардлагатайг онцолсон байна.


Дэлхийн банк 2026 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллөө буурууллаа  
Үзсэн: 77 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй