“Дэлхийн хортон шавж, устгалын өдөр” -ийг тохиолдуулан иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг дэмжих, хортон шавж, мэрэгчээс үүдэлтэй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилготой “Эрүүл орчин- Аюулгүй ирээдүй” нэгдсэн өдөрлөг, үзэсгэлэнг 2026 оны 06 дугаар сарын 13, 14-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна.
Тус өдөрлөгөөр:
- Хортон шавж, мэрэгчээс урьдчилан сэргийлэх талаар мэргэжлийн зөвлөгөө, мэдээлэл өгөх,
- Ариутгал, халдваргүйтгэлийн үйлчилгээ болон бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй үнээр ава,
- Хүний эрүүл мэнд, байгаль орчинд ээлтэй эко бүтээгдэхүүн, дэвшилтэт технологитой танилцах,
- Салбарын мэргэжилтнүүдтэй биечлэн уулзаж, өөрт тулгамдсан асуудлаар зөвлөгөө мэдээлэл авах зэрэг үйлчилгээнүүдийг нэг дороос авах боломжтой юм.

| “Эрүүл орчин - Аюулгүй ирээдүй” өдөрлөг төв талбайд болно | ||
| Үзсэн: 92 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.