Өчигдөр орой эх орондоо ирсэн МАХН-ын дарга Н.Энхбаяр УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаанд сууж байгаа талаар бид мэдээлсэн.
Тэрээр бүлгийн хуралдаанд оролцоод гарч ирсний дараа сэтгүүлчидтэй уулзсан юм. Түүний хэлснээр “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүд түүнийг бүлгийн хуралд суухыг урьсан байна. Хуралдаанаар намын дарга Н.Энхбаярыг байхгүй байсан хугацаанд хийсэн ажлууд болон үүссэн нөхцөл байдлын талаар танилцуулжээ. Түүнчлэн өнгөрсөн хоёр жилийн хугацаанд МАН болон АН ямар байдалтай ажилласан талаар мэдээлэл авсан байна.
Түүнээс дараах тодруулгыг авлаа.
-Засгийн газрын бүтцийн асуудлыг баталсан. Сая бүлгийн хурал дээр шинэчилсэн бүтэц, бүрэлдэхүүний асуудлыг ярив уу?
-Засгийн газрын бүтцийн асуудлыг огт яриагүй.
-Бүлгийн хуралдаанд ер нь ямар асуудлыг хэлэлцэв ээ?
-Би өнөөдрийн хуралд мэдээлэл авах маягаар л суусан. Яг тодорхой асуудал хэлэлцээд, шийдвэр гаргасан зүйл байхгүй.
-Таныг улс төрд эргэн ирж байна гэсэн мэдээлэл тархаад байна. Үүнд ямар хариулт өгөх вэ?
- “Шударга ёс” эвслийн нөхдүүд маань хоорондоо сайхан ярилцъя, уулзъя гэж урьсан болохоор л ирсэн. Би эх орондоо эмчлүүлэх гэж ирсэн хүн. Монголынхоо сайхан агаарыг амьсгалж, хөдөө гадаа явж, нутаг усандаа очиж, цагаан идээ амсаж, ард түмэнтэйгээ жирийн л нэг уулзалт хийж, эмчлүүлье гэж бодож байгаа. Тэрнээс биш улс төрийн зорилго агуулаагүй. Улс төр миний хувьд чухал асуудал биш.
Н.Энхбаяр: Би улс төрийн зорилго агуулж эх орондоо ирээгүй | ||
Үзсэн: 2008 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.