Шууд Chart

“Оюутан цэрэг”-ийн хээрийн бэлтгэл сургалтын эрүүл мэндийн бэлэн байдал нэмэгдлээ

2026-06-13 14:13:06

“Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдаж буй оюутан, суралцагчид 2026 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн цэргийн мэргэжил олгох шатны сургалт буюу хээрийн бэлтгэл сургалтад хамрагдахад бүрэн бэлэн болоод байна.

Сургалтын хугацаанд оюутан цэргүүдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах, шаардлагатай үед эмнэлгийн тусламж үйлчилгээг шуурхай үзүүлэх зорилгоор яаралтай тусламжийн автомашинуудыг сургалт зохион байгуулагдах Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Зэвсэгт хүчний 013 дугаар анги, Зэвсэгт хүчний 336 дугаар ангид хүлээлгэн өглөө.

Энэхүү арга хэмжээ нь хээрийн бэлтгэл сургалтын үеийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, яаралтай үед түргэн шуурхай хариу арга хэмжээ авах нөхцөлийг бүрдүүлж байгаагаараа онцлог юм.

“Оюутан цэрэг”-т цэргийн мэргэжил олгох сургалт нь эх оронч үзэл төлөвшүүлэх, цэргийн анхан шатны мэдлэг, чадвар эзэмшүүлэх, эх орноо хамгаалах бэлтгэлтэй болгоход чиглэсэн бөгөөд энэ жилийн сургалтад хамрагдаж буй оюутан цэргүүд цэргийн мэргэжил олгох шатны сургалтаа ийнхүү эхлүүлэх гэж байна гэж Батлан хамгаалахын яамнаас мэдээллээ.

 


“Оюутан цэрэг”-ийн хээрийн бэлтгэл сургалтын эрүүл мэндийн бэлэн байдал нэмэгдлээ  
Үзсэн: 94 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй