Шууд Chart

Гадаад харилцааны ажилтнуудын сургалт өндөрлөв

2014-10-10 15:46:16

Гадаад харилцааны яаман дээр энэ сарын зургаанд эхэлсэн аймаг болон нийслэлийн дүүргүүдийн гадаад харилцааны асуудал эрхэлсэн ажилтнуудын нэгдсэн сургалт Дорноговь аймгийн Замын-Үүд суманд үргэлжиллээ.

ГХЯ-наас жил бүр зохион байгуулдаг сургалт энэ удаа гурав хоног үргэлжилсэн бөгөөд сургалтыг Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газартай хамтран зохион байгуулсан юм. Танхимын сургалтаас гадна Дорноговь аймаг болон БНХАУ-ын Эрээн хотын гадаад харилцаа, хамтын ажиллагаатай газар дээр нь танилцах, туршлага судлах боломжийг олгосноороо өмнөх сургалтуудаас онцлог, илүү үр дүнтэй боллоо гэж сургалтад оролцсон нийслэл, орон нутгийн  гадаад харилцааны ажилтнууд санал нэгтэй дүгнэж байна.
 
 
 
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Гадаад харилцааны ажилтнуудын сургалт өндөрлөв  
Үзсэн: 1688 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй