БОУАӨЯ-ны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Б.Буяннэмэхээр ахлуулсан ажлын хэсэг Сэлэнгэ аймгийн нутагт нөхөн сэргээсэн талбайн ургамлын сэргэн ургалтын мониторинг судалгааны ажлыг хийж байна.
Улсын хэмжээнд 2020-2025 онд нийт 13,980 га талбайд техникийн нөхөн сэргээлт, 3,632 га талбайд биологийн нөхөн сэргээлт хийлгэсэн байна.
БОУАӨЯ-наас Дархан-Уул аймгийн Шарын гол, Сэлэнгэ аймгийн Ерөө, Хүдэр сумдын нутагт техникийн нөхөн сэргээлт хийгдсэн талбайн байгалийн ургамлын сэргэн ургалтын хэв шинжийг судалж, биологийн нөхөн сэргээлт хийх шаардлагатай эсэхийг тодорхойлохоор ажиллаж байна.
Мөн тухайн талбайн байгалийн ургамалжилтын өнөөгийн төлөв байдлыг үнэлж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний зөвлөмж боловсруулах юм. Энэхүү судалгаа нь уул уурхайн нөлөөлөлд өртсөн газрыг байгальд ээлтэй, үр дүнтэй нөхөн сэргээх ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр төлөвлөхөд чухал ач холбогдолтой юм.
| Уул уурхайн эвдэрсэн газрын нөхөн сэргээлтийн чанарыг үнэлэх мониторинг судалгаа хийж байна | ||
| Үзсэн: 81 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.