Шууд Chart

Өмнөговь аймаг уурхайн 1000 ажилтныг эрт илрүүлэх урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулна

2026-06-17 10:40:10

Өмнөговь аймгийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн цогц аяны хүрээнд Цогтцэций сумын сонгогдсон аж ахуйн нэгж болох ЭМТ, Голд магнет ХХК-д ажлын байрны хөдөлмөрийн нөхцөл, эрсдэлийн үнэлгээ хийх ажлуудыг зохион байгуулж байна.

Мөн мэргэжлээс шалтгаалсан өвчнийг эрт илрүүлэх урьдчилан сэргийлэх үзлэгт уул уурхай төвлөрсөн тус аймгийн тоосжилт ихтэй уурхайн бүсэд ажилладаг 1000 ажилтныг хамруулахаар төлөвлөөд байна. Энэ хүрээнд 6 дугаар сард 500 ажилтныг хамруулахаар Мэргэжлийн өвчин судлалын эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд ажиллаж байна гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.


Өмнөговь аймаг уурхайн 1000 ажилтныг эрт илрүүлэх урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулна  
Үзсэн: 69 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй