Шууд Chart

Астанагийн гранпирид хоёр жудоч финалдлаа

2014-10-10 17:52:27

Казахстаны Астана хотноо Олон улсын жүдо бөхийн холбооны Гран При тэмцээн үргэлжилж байна. Тэмцээний эхний өдөр эрэгтэй 60, 66, эмэгтэй 48, 52, 57 кг жингийн барилдаанууд болсон.

Эрэгтэйчүүдийн 60 кг жинд Монгол Улсын Гавьяат тамирчин ДАШТ-ий мөнгөн медальт Д.Амартүвшин хагас шигшээд шалгараад байна. Д.Амартүвшин Бразилийн Фелипе Пелимийг юүко, Казахстаны Рустам Ибраемыг бүх үнэлгээгээр хожжээ. Улмаар хагас шигшээд Японы Хиронори Ишикаваг ялж,  аваргын төлөө эзэн орны бөх Юлдос Сметовтой барилдахаар болоод байна.

Түүнтэй хамт тус тэмцээний 60 кгд зодоглож буй ОУХМ Г.Хэрлэн Казахстаны Габит Ессимбетовыг ялсан ч ОХУ-ын Димитри Куликовт ялагджээ. Гэвч манай бөх дагах барилдаанд Узбекистаны Бахром Иноятовыг ялаад хүрэл медалийн төлөө Д.Амартүвшинд ялагдсан Японы Хиронори Ишикаватай барилдана. 

Харин эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд ОУХМ Г.Отгонцэцэг БНХАУ, Бразил, Италийн бөхчүүдийг ялан аваргын төлөө барилдахаар боллоо. Тэрбээр шигшээд Бразилийн өөр нэгэн жүдоч Наталья Бригидатай барилдана. 

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Астанагийн гранпирид хоёр жудоч финалдлаа  
Үзсэн: 1281 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй