* * *
Өрнийн зурхай
Матар (12/22-1/19)
Сэтгэлгээний өдөр. Хамгийн эхэнд өөрийн бүх бизнесийн нарийн зүйлд анхаарлаа хандуул. Хэрэв ямарваа нэг асуудал гарах юм бол хажууд байгаа зүйлээ ч олж чадахгүй болно. Одоо бол шинэ дэглэм болон дасгал ажил эхэлж хийхэд гайхалтай цаг. Гэвч анхнаасаа тийм их чармайх хэрэггүй. Өөрийгөө бага багаар бэлдэж дараагаар нь сайн үр дүнд хүрч чадна. Гэр бүлийн гишүүд тань ямарваа нэг асуудалд туслана. Та ганцаараа хийж чадна гэдгийг сана. Эртний зүйр цэцэн үгэнд гардаг шиг. Хэдий тийм боловч тусламж хүнээс гуй.
Хумх (1/20-2/18)
Өнөөдөр эмх цэгцтэй тайван хумхынханы материаллаг байдал таагүй байж болзошгүй. Түншийн сэргэлэн байдал, даргын далд төлөвлөгөө зэрэг нь хумхынханыг хорлон том орлого олж авч болзошгүй. Ашиг хонжоо нь зөвхөн хуучин ажлаас гарах болно. Туршлагатай болон ойр дотныхоо хүний зөвлөгөөг сонс. Эрүүл мэнддээ анхаар.
Загас (2/19-3/20)
Хүнд өдөр. Өнөөдөр амрагтайгаа гүнзгий сэтгэлийн хөдөлгөөнөөр харьцана. Гэвч сэтгэл хөдлөл нь тухайн өдрийг зарим тодорхойгүй байдал болон буруу ойлголтонд хүргэх магадлалтай. Түрэмгий зан болон хардалтаас болгоомжил. Зарим загаснууд өндөр албан тушаал хашдаг хүмүүстэй харьцдаг байж болох юм. Энэ нь дэмжлэг авах эсвэл санхүүгийн илүү сайн баталгаатай болох боломжийг авчирч болох юм. Эмэгтэйчүүдтэй харьцах харьцаа ердийнхөөсөө илүү төвөгтэй болох болно.
Хонь (3/21-4/19)
Шударга үнэнд тэмүулэх өдөр. Хүүхдүүд эсвэл ач нар гэрлэх шийдвэр гаргаж болзошгүй. Та тэдний өмнөөс өөрөө дурласан мэт санаа зовинох болно. Дотны хүмүүсээ санаа сэтгэл эд материалын хувьд дэмж. Магадгүй та өнөөдөр энхийг сахиулагчийн үүрэг гүйцэтгэх байх. Дотны хүмүүстээ шийдэхэд төвөгтэй асуудлыг нь шийдвэрлэхэд өөрийн хурц оюун ухаанаа ашигла.
Үхэр (4/20-5/20)
Хувь заяа танд амжилтанд хүрэх шинэ зам нээж өгч байна. Чухал шийдвэр гаргах цаашдын төлөвлөгөөгөө боловсруулахад тохиромжтой. Асуудлыг өөрийн мэддэг уламжлалт аргуудаар хугацаанд нь шийд. Гэхдээ өнөөдөр та залхуу ноомой болж эргэн тойрны явдлууд анхаарлыг тань татахгүй байж магад. Энэ оройг тайван ганцаараа өнгөрөөхийг зөвлөж байна. Ажил албаа бодон сэтгэлээ чилээлгүй бүх зүйлийг умартан амарч ав.
Хамтатгах (5/21-6/21)
Дарамттай өдөр. Долоо хоногийн сүүлийн өдрүүд ихрийнхэний хувьд дундаж өдрүүд байх ч гадаад үзэмжээрээ тэнэг байдал бүү харуул. Үл ойлголцол болно. Та нарын ихэнх нь ажил дээрээ стресстэй байх бөгөөд ажил олгогч хамтран ажиллагсад нийлүүлэгчидтэйгээ сонин харьцах тул амаа хамхиж маргаанаас хол яв. Та нэг алхам урагшилсан ч хоёр алхам ухарсан мэт сонин сэтгэгдэл төрнө. Энэ нь түр зуур л үргэлжлэх боловч хурдхан даван туул. Дараагийн хэдэн өдөр бодож тунгаахад хүнд байвал чухал шийдвэр гаргахаа түр хойшлуул.
Мэлхий (6/22-7/22)
Буд гараг хилэнцийн орд дээр байна. Энэ нь таны цаашдын амжилтанд сайнаар нөлөөлөх тул ирэх хэдэн хоногийн хугацаанд хэтийн төлөвлөгөөгөө гарган стратегиа боловсруулахад хамгийн сайн байх болно. Гаргасан санаа болгон тань бүтээлч байж амжилтанд тань сайнаар нөлөөлөх болно. Ах эгчийн охин хүү юмуу бяцхан хамаатнууд таныг хайж ирэн ухаалаг зөвлөгөө өгч чиглүүлнэ. Энэ харилцаанд өөртөө итгэлтэй бай.
Арслан (7/23-8/22)
Тэргэл саран эрэгтэй арслангуудыг өөрөөр бодож сэтгэх аливааг шинээр олж ярихад түлхэж магадгүй. Тэдний дур булаам байдал, зөн совин, сексийн чадамж, хүмүүст нөлөөлөх чадвар нэмэгдэнэ. Гэхдээ дуусгаагүй ажлууд таагүй зүйл авч ирж, ихээхэн хүч хөдөлмөр шаардаж болзошгүй. Харин эмэгтэй арслангуудыг эргэн тойрныхоо хүмүүсийг анхааралтай ажиглахыг од эрхэс сануулж байна. Хэн нэгэн таныг ихээхэн сонирхож бах магадлалтай байна.
Охин (8/23-9/22)
Хожоотой өдөр. Ажил олгогчтойгоо цалингаа нэмэгдүүлэх юмуу зээлийн картныхаа хүүг дахин авч үзэх талаар хэлэлцэхэд тохиромжтой үе. Зарим нэг нь өөрийн гэсэн байр худалдаж авахаар оролдох бөгөөд тохирох зээл хөөцөлдөн банкнуудад очиж судалгаа хийнэ. Эсвэл жижиг хэмжээний эмчилгээ хийлгэж магадгүй бөгөөд хөлсөө дуслуулан олсон мөнгөө ашигтай худалдаа хийхэд зарцуулна. Дэлгүүр хэсэж их хугацаа бүү алд.
Жинлүүр (9/23-10/22)
Амлалт өгөх өдөр. Энэ өдөр та тайван байж чадвал өмнөхөөсөө илүүг үзэж дуулна. Харилцааны асуудлаа ярилцах нь бие биенээ илүү ойлгоход чухал ба та болон таны хамтрагч тань аливааг нэг ижил өнцгөөс хардаг байх. Найз нөхөд, гэр бүлийн гишүүд болон хайртай хүндээ халамжтай байвал илүү ойр дотно харьцаатай болно. Хөгжилтэй явдлууд даамжирч болзошгүй тул өөрийн бодит хандлага, хямгач зангаараа үүнийг хяна. Таны хайр дурлалын амьдралд ахиц гарна. Таны оюун ухаанд буй тачаангуй эр хүсэн хүлээж буй амраг тань байна.
Хилэнц (10/23-11/21)
Мэдрэмтгий өдөр. Хилэнцийн ордныхон ер нь мэдрэмтгий зөн билэгтэй байдаг билээ. Тэд маш мэдрэмтгий учир сэтгэл санаагаар унах нэлээд амархан. Харин нэг том алдаа бол маш удаан уурладаг. Хэдий энэ өдөр ажилдаа ахих дэвших боломжтойг өөрийн мэдрэмжээ бага ч атугай дарж бай.
Нум (11/22-12/21)
Эерэг өдөр. Буд гариг шилжин үхрийн ордонд байрлахад таны нарны тавдахь байрлал нь бүтээлч илэрхийлэл хайр дурлал байна. Хайр дурлал энхрийлэл дараагийн хэдэн хоногт идэвхтэй байх тул өөрийн хайр сэтгэл ханамжийг илэрхийлэхэд хөгжилтэй байна. Чөлөөт цагаараа сарнай үнэрлэх байгальтай харьцах, юунд ч санаа зовохгүй байх хайртай хүмүүстээ цаг зарцуулахад буруудах юмгүй. Танд амьдрах хүсэл улам бүр төрж, өөрийн чадвар чадамжиндаа сэтгэл ханаглуун байна.
Өнөөдрийн зурхай /2013 оны 8-р сарын 2/ | ||
Үзсэн: 1567 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.